Даншиг наадмаар сити тур аяллын тусгай хөтөлбөрөөр жуулчдад үйлчилнэ

Улаанбаатар хот жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах, шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” хотын аялалын автобусыг явуулж эхлээд байгаа. Тус автобус энэ амралтын өдрүүдэд тусгай хөтөлбөрөөр буюу Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчдад үзүүлж, сонирхуулахаар болоод байна.

Аялал 1: 10:00 – 17:00 цагийн хооронд

Д.Сүхбаатарын талбай- Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх – Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай

Аялал 2: 11:00 – 18:00 цагийн хооронд

Д.Сүхбаатарын талбай - Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх– Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай

Тасалбар:

Төв шуудан дахь Жуулчны мэдээллийн төв болон аяллын автобусаас худалдан авах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)