Д.Амарсайхан нас барсан хэргийг цагдаагийнхан шалгаж эхэллээ

ШШГЕГ­ын харьяа Цаг дан хорих 461 дүгээр  ангид хоригдож байхдаа нас барсан Газрын  тосны газрын дарга асан Д.Амарсайханы үхэл тэй  холбоотойгоор  хууль  хянал тын  бай гуул­ лагаас эрүү гийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Энэ тухай Улсын ерөн хий прокурорын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  албанаас “Цагдан хо рих төвд хоригдож байсан  Д.Амарсайхан 2014 оны тавдугаар сарын 13­ нд нас барсан асуу далд Баянгол дүүргийн  цагдаагийн II хэлт сээс Эрүүгийн хуулийн 95  дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан бусдыг  амиа хорлоход хүргэсэн гэсэн үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэрэгт  Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас  хяналт тавьж байна” гэж мэдээлэв. Одоогоор энэ хэрэгт хууль хяналтын бай­ гууллагаас хэн нэгнийг буруутгаж, сэжигтэн  яллагдагчаар татаагүй байгаа гэнэ.

Чанга дэглэмтэй хорих  ангийн хүмүүжигч нас баржээ

ШШГЕГ­ын харьяа Цаг дан хорих төвд хоригдож байсан сэжигтэн нас барсан дуулиан  намжаагүй  байхад  хорих  ангиудтай  хол боо той  таа гүй мэдээлэл шил шилээ даран гарах бол­ лоо. Өнгөрсөн баасан га ригт Булганы Онцгой  дэглэмтэй хорих ангиас ялтан оргосон бол өнгөрсөн даваа гаригт Дархан-­Уул аймаг дахь  чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нас  барсан тухай мэдээлэл бидэнд ирэв.  Орон  нутгийн  хууль  хянал тын  байгууллагынхнаас  энэ  талаар  тодруулахад  “ШШГЕГ­ ын харьяа чанга дэглэмтэй хорих 435 дугаар  ангид хүмүүжиж байсан 50 настай М.Мөнхбаяр Дархан­Уул аймгийн эмнэлэгт очоод нас  барсан. Урьдчилсан байдлаар тархинд нь цус  харвасан гэж үзэж байгаа” гэлээ. Аймгийн  нэгдсэн эмнэлгийн эх сурвалж “М.Мөнхбаяр  гэдэг хүн хорих ангид цус харвасан гэсэн  оноштой ирээд нас барсан нь үнэн” гэв. Тэрбээр  бусдын амь насыг бүрэлгэсэн хэргээр ял шийт­гүүлж, 25 жил хорих ял шийтгүүлсэн бөгөөд  эдлэх ёстой ялынхаа 13 жилийн хугацааг нь  Онцгой болон чанга дэглэмтэй хорих ан гид  өнгөрүүлээд байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)