Д.Алтанхуяг “Чакот”-ыг Монголд төлөөлнө

Бүжгийн хувцас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Чакот” (Chacott) брэндийг Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Монголд төлөөлөн ажиллах болжээ. Тэрбээр 2001 онд Японд болсон олон улсын балетын уралдаанд түрүүлж, “Чакот” брэндийн хувцсаар шагнуулснаасаа хойш байнгын хэрэглэгч нь болсон гэдэг. Тэр ч бүү хэл тус компанитай холбоо тогтоож, олон жил хамтран ажилласны эцэст энэ онд албан ёсны эрхээ авч, нэрийн бүтээгдэхүүнийг нь Монголын зах зээлд зургадугаар сараас нийлүүлэх болжээ.

“Монголын балетын хөгжил” сангийнхан сургалтдаа “Чакот”-ын хулдаас болон балетын хэрэгслийг ашигладаг аж.  “Дэлхийн стандартад нийцсэн хулдаас, дэвсгэр, бүжгийн хувцас нь бүжигчдийг аюулгүй байдлыг илүү сайн хангадаг” хэмээн Д.Алтанхуяг онцолсон юм.

“Чакот” компани нь 1950 байгуулагдаж, тасралтгүй өссөөр нэр хүндтэй брэнд болжээ. Балетын төдийгүй иог, гимнастикийн хувцас, спорт гутал ч бас үйлдвэрлэдэг аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)