Далд уурхай нээх нь

далд уурхай

Орон нутгийн хэмээн тодотгодог “Тавантолгой” компанийнхан далд уурхайн ашиглалтын судалгаа хийж эхэлжээ. Тус компанийн уурхайн хөрс хуулалтын хэмжээ өсөж, олборлолтын өртөг нэмэгдэж буй нь ашигт ажиллагаанд нөлөөлөх болсон байна. Тодруулбал, нэг тонн нүүрс олборлох өртөг нь өмнөх жилийнхээс 50 хувиар өссөн аж. Тиймээс эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөлтэй талбайн доод хэсгийн нөөцийг олборлохоор дээрх судалгааг хийж буй гэнэ. 

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” компани энэ оны эхний хагас жилд 123.7 тэрбум төгрөгийн орлого олж, 23 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Хагас жилийн хугацаанд тэднийх 1.2 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 211.5 мянгаар давжээ. Гадаад болон дотоодын зах зээлд нэг сая орчим тонн нүүрс борлуулсан байна. Үүний 83 хувийг урд хөрш рүү экспортолсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)