Даланзадгадын 6-р баг өрхийн эрүүл мэндийн төвтэй боллоо

Бүтээн байгуулалтын жилд Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 2, 6, 8-р багийн төвийн контор, өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр барих ажлыг хийж байна. Өнөөдөр Их уулын 6-р багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байрыг албан ёсоор нээж үйл ажиллагааг нь эхлүүлэв. Багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг нэг дор төвлөрүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байгаа төдийгүй иргэд багийн ИНХурлаа хийх болон бусад арга хэмжээгээ орчин үеийн шийдэл бүхий ая таатай нөхцөлд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)