Далай ламын хойд дүрийн талаар тайлбар өглөө

Дээрхийн гэгээнтэн XVI Далай лам “Reuters” агентлагт ярилцлага өгсөн талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам тайлбар өгчээ. Далай лам ярилцлагадаа “Миний хойд дүр Энэтхэгт тодорч магадгүй. Хятадын эрх баригчдын тодруулсан дүр сүсэгтэн олны итгэл, хүндэтгэлийг хүлээхгүй” гэсэн аж.

“XIV Далай лам өөрөө шашны түүхэн уламжлалын дагуу тодорсон. Хойд дүрийг хүлээн зөвшөөрч батлах тухай бичгээр явуулсан хүсэлтийг тухайн үеийн БНХАУ-ын Засгийн газар баталсан. Тиймээс Далай лам төрийн хууль тогтоомжийг хүндэтгэж, шашны түүхэн уламжлалыг даган мөрдөх ёстой” гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан онцлон тэмдэглэжээ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Лувсан Данзанжамц 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг явуулсан зэвсэгт бослого бүтэлгүйтсэний дараа Төвөдөөс зугтан гарсан. Үүнээс хойш тэрбээр хамтран зүтгэгчдийн хамт Энэтхэгийн Дармсала хотод амьдарч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)