Далай дахь хуванцрыг устгах боломжтой гэнэ


Хуванцрын хаягдал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй. Тэр дундаа далай, тэнгис дэх хуванцрыг амьтад идэж, үхэх тохиолдол ихэсчээ. Тиймээс далай дахь хуванцар хаягдлыг багасгах зорилготой төслийг өнгөрсөн сард АНУ-ын Калифорни мужийн Алмаеда хотоос эхлүүлсэн байна. Үр дүнд нь 2040 он гэхэд Номхон далайн хуванцар хаягдлыг 90 хувиар багасах боломжтой гэж судлаачид мэдээлжээ. Гэвч зарим эрдэмтэн уг төсөл далайн амьтдын амьдралыг сүйтгэж болзошгүй хэмээн санаа зовж буйгаа илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)