Далайн шүрнүүдэд робот туслав

Дэлхийн дулаарлын нөлөө хаа саагүй гарч байгааг олон улсын эрдэмтэд сануулсаар байна. Үүний нэг жишээ нь, далайн зарим төрлийн шүр эл нөлөөллийн улмаас үржиж, авгалдайгаа шахаж чадахгүйд хүрсэн аж. Тиймээс усан доор ажилладаг “LarvalBot” хэмээх робот энэ ажилд “ханцуй шамлан” оржээ. Түүний тусламжтайгаар шүрний 100 мянган авгалдайг “өлгий”-нд нь суулгажээ. Далайн усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багассан нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн гэж мэдээлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)