“Дайчин сүх” гурван автобус хүнтэй очоод хоосон буцжээ

Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчигч тээвэрлэж явсан, “Дайчин сүх” компанийн 05-22 СҮА улсын дугаартай том оврын автобус өнгөрсөн зургадугаар сард онхолдсон. Зургаан хүний аминд хүрч, 20 гаруй хүнийг гэмтээсэн уг ослын дараа “Дайчин сүх” компанийн үйл ажиллагааг түр зогсоож, Авто тээврийн үндэсний төв, “Дайчин сүх” ХХК, Сүхбаатар аймгийн Тээвэр, авто замын газар хоорондын гурвалсан гэрээг түдгэлзүүлсэн юм. Тус компани Баруун- Урт-Улаанбаатар чиглэлд 10 автобусаар үйлчилдэг байв.

Харин Авто тээврийн үндэсний төв өөс “Дайчин сүх” компанид түр зөвшөөрөл олгосноор өнгөрсөн долоо хоногт гурван автобусаар Улаанбаатараас Баруун-Урт руу зорчигч тээвэрлэжээ. Сүхбаатар аймгийн Тээвэр, авто замын газар энэ талаар аймгийнхаа удирдлагад танилцуулаад, шүүхийн шийдвэр гартал тус компанийн зорчигч тээвэрлэх эрхийг сэргээхгүй байхаар болжээ. Тиймээс дээрх гурван автобусанд Баруун- Уртаас нэг ч зорчигч суулгалгүй, хоосон буцаасан байна.

Х.ЭРХЭМ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)