Дайны хажуугаар дажин гэж...

Их Британийн цагдаа нар Лондонд байгаа Эквадорын ЭСЯ-нд нуугдаж буй Жулиан Ассанжийг бүтэн хоног ажиглаж дүрсийг нь буулгаж авчээ. “Ассанжийг мөрдөж мөшгих ажил үргэлжилж буй бөгөөд тэрбээр ЭСЯ-наас гарах л юм бол цагдаа нар түүнийг баривчлахын тулд чадах бүхнээ хийх нь гарцаагүй” гэж энэ тухай мэдээлэлд өгүүлсэн байна. АНУ-ын Төрийн департаментын олон арван мянган нууц материалыг олны сонорт хүргэснийх нь төлөө 35 хүртэлх жил шоронд суулгаж магадгүй цаазын ял ч хүлээж байж болох АНУ-д Стокгольм өөрийг нь өгөх вий хэмээн Ассанж болгоомжилж буй аж.

Эквадорын Засгийн газар 2012 оны наймдугаар сард Ассанжид улс төрийн орогнол олгосон ч тэрбээр одоо хэр нь тийшээ явж чадахгүй байгаа юм. Түүнийг ЭСЯ-наас гадагш хөл тавьдаг л юм бол барьж авахаар гурван хүн өдөр шөнөгүй харуулдаж байгаа аж. Ассанжийн тооцоолсноор ийм үүрэг гүйцэтгэж буй цагдаа нарт Лондон сард 240 мянган фунт (365 мянган доллар) зарцуулж буй гэнэ.

Энэ нь австрали эрийн үгээр бол “Исламын улс” бүлэглэлийн дайчид дэлхий дахинд заналхийлж буй одоогийн нөхцөлд мөнгө дэмий л үрж буй хэрэг аж. Ирак, Афганистанд Америкийн цэргүүдийн явуулж буй ажиллагааны талаар Ассанжийн олсон нууц мэдээллүүдийг түүний үүсгэн бий болгосон WikiLeaks сайт нийтэлж, Америкийн Төрийн департаментын гэмт үйлдлүүдийг олон түмэнд дэлгэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)