“Дадлагажигч гаргах талаар Японы талтай бүрэн ойлголцсон”

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг”-т сайд Л.Пүрэвсүрэн оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

-Япон улс руу гаргах дадлагажигчийн тухайд мэдээлэл зөрүүтэй байна. Энэ талаар тодорхой тайлбар хийхгүй юү?

-Япон Улс олимп зохион байгуулах эрх авсантай холбоотойгоор Монгол Улсаас ажиллах хүчин авах сонирхлоо илэрхийлсэн. Энэ дагуу Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан багагүй хугацаанд хэлэлцээр хийсэн. УИХ-ын даргыг тус улсад ажлын айлчлал хийх үеэр хоёр тал тохиролцон, бэлтгэл ажилдаа орох талаар санамж бичигт гарын үсэг зурсан.

Японд энэ жил сонгууль болно. Үүний дараа Нийгмийн халамжийн тухай зарим хуульдаа өөрчлөлт оруулан, ирэх аравдугаар сарын 1-ээс шинэ хууль хүчин төгөлдөр болно. Тэр үеэр хэдэн дадлагажигч авахаа тохирно гэсэн юм билээ. Японыг онцгойлоод байгаа шалтгаан нь манай улс тус улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь зургадугаар сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой.

Хэлэлцээрийн хүрээнд таван жилийн хугацаанд Японы тал манай улсыг хүнээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Үндсэндээ уг асуудлыг Японы талтай бүрэн ойлголцсон. Манай тал дадлагажигчдын хэлний бэлтгэлийг хангах үүрэг хүлээсэн. Ийм учраас аравдугаар сарын 1-нийг хүлээхгүйгээр хүмүүсээ хэлний сургалтад хамруулах ёстой.

-Хилээр тамхи нэвтрүүлэх гэсэн иргэдийн асуудал юу болсон бэ?

-Монгол Улсын хоёр иргэн холбогдсон. Украины талтай холбоотой ажиллаж байна. Элчин сайдын яамны дугаар ашигласан, эсэхийг шалгуулж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)