Дадал-Өндөрхаан чиглэлд жижиг оврын онгоц тогтмол нисгэнэ

Засгийн газраас “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц тааруу, алслагдсан сум, суурин руу жижиг оврын онгоц нисгэхээр бэлтгэл ажил хийж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал-Өндөрхаан чиглэлд энэ сард багтаан 7-8 хүний суудалтай онгоцоор дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ талаар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын захирал Д.Цэрэндондовоос тодруулахад “Онгоцны нислэгийн үнэ болон цагийн хуваарийг хараахан гаргаагүй. Учир нь Өндөрхаан болон Дадал сумын нисэх онгоцны буудлын засварын ажил үргэлжилж байгаа тул үнэ, цагийн хуваарийг энэ долоо хоногт багтаан шийднэ” гэв.

Бэлтгэсэн: А.Номундарь


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)