Давхар бүртгэлийн журамд өөрчлөлт оруулжээ

Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэх үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулахаар Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн лхагва гарагт болсон ээлжит хуралдаанаар Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гадаадын болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй үнэт цаасыг бирж хооронд хөрвүүлэн арилжих боломж бүрдэж байгаа аж. Ингэснээр тухайн үнэт цаасны хөрвөх чадвар сайжрахаас гадна хөрөнгө оруулагчид аль өндөр ханштай зах зээлийг сонгон арилжаа хийх боломж бүрдсэн байна. Үүгээр зогсохгүй дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрөнгийн зах зээлд үнэт цаасыг хил дамжуулж хөрвүүлэх цоо шинэ харилцааг бий болгох зэрэг ач холбогдолтой гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)