Г.Энхбилэг: Хүүхдийн шүд эмчлэхгүй, эсвэл нэмэлт төлбөр нэхэмжилбэл ЭМДЕГ-т мэдэгдээрэй

Орон даяар өнгөрсөн сарын 8-наас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн талаар олон нийт сайн, муугаар ярих болов. “Шүдний эмнэлгүүд сувгийн эмчилгээ хийхгүй байна”, “Баянзүрх дүүргийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)- тай гэрээ байгуулаагүй гээд үйлчилсэнгүй”, “Эмчилгээ хийж байгаа зарим эмнэлэгт цаг олдохгүй, дараалал ихтэй байна” гэх гомдол нийгмийн сүлжээгээр тархаад буй. Тиймээс ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Г.Энхбилэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоогоор хэдэн хүүхдийн шүдийг эмчилсэн бэ? 

-Улсын хэмжээнд 199 эмнэлэг хөтөлбөрт хамрагдах эрх авсан. Одоогоор 160 нь тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулжээ. Сүүлд авсан мэдээллээр, шүдний 132 эмнэлэг 12 068 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийгээд байна. Нийслэлд 7931, орон нутагт 4137 хүүхэд хөтөлбөрт хамрагджээ. 

Давхардсан тоогоор 4155 хүүхдийн 17 647 шүдэнд цоорол зогсоох бодис түрхэж, 6464 хүүхдийн 19 275 шүдэнд цоорлын болон сувгийн эмчилгээ хийсэн. Түүнчлэн 2133 хүүхдийн 12 533 шүдэнд урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх бодис түрхэж, 2270 хүүхдийн 6952 шүдний ховилыг битүүлсэн, 1839 хүүхдийн 3293 шүдийг авсан гэсэн мэдээлэл эмнэлгүүд ирүүллээ. 

-Гэрээ байгуулсан зарим эмнэлэг сувгийн эмчилгээ хийхгүй байна гэх юм. Хөтөлбөрт дурдсанаар нэг хүүхэд 60 000 төгрөгт багтаан эмчлүүлэх ёстой. Үүнд ямар үйлчилгээ багтсан юм бол? 

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ зохион байгуулах ажлын удирдамж, эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг эмнэлгүүд мөрдөх үүрэгтэй. Уг гэрээнд зааснаар 60 000 төгрөгт сувгийн болон цоорлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг үйлчилгээ багтсан. Мөн тухайн эмнэлгүүд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвл өгөө өгч байгаа.

Гэрээтэй эмнэлг үүд хүүхдийн хэдэн шүд хорхойтсон байхаас үл хамаарч 2-12 насныхны амны хөндийг бүрэн эрүүлж үүлнэ. Тиймээс сувгийн эмчилгээ заавал хийх ёстой. Эцэг, эх, асран хамгаалагч нар эмчилгээ, үйлчилгээнд нь хяналт тавих эрхтэй.

Хэрэв тухайн эмнэлэг хүүхдийг хөт өлбөрт хамруулахгүй хэмээн буцаах, шүдийг нь дутуу эмчлэх, нэмэлт төлбөр нэхэмжлэх зэрэг зөрчил гаргавал бидэнд нэн даруй мэдэгдэх хэрэгтэй. ЭМДЕГ иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, эмнэлг үүдийн алдаа, дутагдлыг тухай бүрт нь шийдэж, шаардлагатай бол шалгалт оруулж, зохих арга хэмжээ авна. 

-Шүдний эмнэлгүүдийн одоогийн ханшаар 60 000 төгр өгт ганц л шүд эмчлэх юм билээ. Харин та бүх шүдийг нь үнэгүй эрүүлжүүлэх тухай ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 

-Сангийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн тусламж, үйлчилгээний төлб өрийн хэмжээг баталсан. Гэрээ байгуулсан эмнэлг үүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг хүүхдэд олгож буй 60 000 төгр өгийн санхүүжилтийг хүлээн зөвш өөрч, амны хөндийг нь бүрэн эрүүлж үүлэх, шүдний өвчнийг бууруулахын төлөө ажиллаж байна. 

-Хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор эмнэлг үүд ачааллаа дийлэхгүй байна. Хүний нөөц хангалттай бий юү? 

-Ачааллыг тэнцвэртэй байлгахын тулд иргэд аль болох гэртэйгээ ойр эмнэлэгт үйлчл үүлэхийг зөвл өж байна. Одоохондоо харьяаллаар нь хязгаарлаагүй. Нэг эмнэлэг дунджаар гурван эмч, хоёр сувилагчтай, үзлэгийн гурван ортой. Өдөрт 10 цаг ажиллаж, 12 хүнд үйлчилдэг гэсэн судалгаа бий. Энэ жил 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эмчилнэ. Ийм насны 188 мянга (нийслэлд) гаруй хүүхдийг эмнэлгүүдэд хуваарилбал нэг эмнэлгийн үзлэгийн оронд өдөрт таван хүүхэд ногдож байгаа. 

Өөрөөр хэлбэл, гурван ортой, өдөрт 12 хүнд үйлчилдэг эмнэлгийн ачаалал 1.5 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс эмнэлг үүд нэн даруй тусламж үзүүлэх шаардлагатай хүүхдүүдийг түр үүлж эмчлэх ёстой. Хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжих учраас аль аль тал нь хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах нь чухал. Хүүхдийн шүдийг эмчилсний дараа эцэг, эхчүүд амны хөндийн эрүүл ахуйг нь сайтар сахиулах, шүд арчлах зөв дадалд сургах үүрэгтэй гэдгийг онцолмоор байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)