Г.Ууганболдын баг “Холбооны цом-2019” тэмцээний аваргын цомыг өргөлөө

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн болох “Холбооны цом-2019” өнгөрөгч бямба гаригт “Big bowling” төвд боллоо.

10 дахь удаагаа болсон, багийн төрлийн А зэрэглэлийн энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн “Big bowling friendship league-2018”, “City cup-2018” тэмцээний шилдэг 14 баг өрсөлдсөнөөс Г.Ууганболд ахлагчтай баг анх удаагаа түрүүллээ. Залуучуудаас бүрдсэн энэ баг өмнө нь “Big bowling friendship league”, “City cup”-ын алинд нь ч төдийлөн өндөр амжилт гаргаж байгаагүй ч бэлтгэлээ сайн базаасны хүчээр ийнхүү аваргын цомыг өргөлөө.
Харин өнгөрсөн жилийн “Big bowling friendship league”-ийн аварга Э.Харцага ахлагчтай баг энэ удаагийн “Холбооны цом”-д аман хүзүүдсэн бол гуравдугаар байр буюу хүрэл медалийн эзнээр Ц.Лхаасүрэн ахлагчтай баг шалгарсан.
Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин Г.Оюунболд (226 оноо), эмэгтэйчүүдээс “Strikes” клубын тамирчин Ш.Гэрлээ (202 оноо) нар тодров.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)