Г.Угалзцэцэгийн охин ээжийнхээ шийрийг хатаав

Тайландад үргэлжилж буй бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртээд байна. Манай улс дэлхийн дэвжээнд 14 шилдгээ сойсноос Б.Лхагвадорж, Б.Мөнхчимэг нар дэлхийн дэд аварга болж, Ж.Баянмөнх мөнгө, хүрэл медаль хүртжээ. Мөн эмэгтэйчүүдийн 165 см ангилалд Х.Болорчимэг, бикини модель төрөлд М.Мойлоо нар хүрэл медалийн эзэн болов. Олон улсын хоёр дахь тэмцээндээ оролцон, дэлхийн медальтан болсон М.Мойлоогийн ээж нь ДАШТ, Азийн АШТ-ий тус бүр гурван алтан медальтай Г.Угалзцэцэг юм. Дэлхийн болон тивийнхээ дэвжээнд сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн ээжийнхээ үргэлжлэл болох ирээдүйтэйгээ тэрбээр ийнхүү харуулав. Г.Угалцэцэг 2014 онд эл спортоор анх хичээллэхдээ бэлтгэлдээ охиноо дагуулан очдог байсан гэдэг. Тэр үеэс М.Мойлоо бодибилдинг, фитнесийн спортод дурлан, хорхойсжээ. Улмаар өнгөрсөн жилээс тэмцээнд оролцож буй. Энэ зун БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд ээжийнхээ хамт өрсөлдөөд хүрэл медаль хүртсэн юм. Олон улсын анхны тэмцээн, анхны амжилт нь тэр байлаа. Сонины дугаар шилжих мөчид Г.Угалзцэцэг тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж байв. ДАШТ өнөөдөр дуусаж, бусад төрлийн аваргыг тодруулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)