Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн ч УЗ-ийн шийдвэр гараагүй байна

Өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар УИХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэх хүнийг томилно. УИХ-ын даргын суудалд Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийн нэрийг дэвшүүлжээ. 

Харин Ерөнхий сайдын саналыг УЗ-ийн олонхи нь дэмжсэн гэх мэдээлэл цахим орчинд тараад буй. Гэхдээ эцсийн шийд хараахан гараагүй байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)