Г.Ганбаяр II лигт тоглоно


Монголын хөл бөмбөгийн холбоо Унгарын мэргэжлийн хөл бөмбөгийн Пушкаш академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд дөрвөн залуу тоглогчийг тус улсад суралцуулахаар явуулжээ. Тэднээс Г.Ганбаяр мэргэжлийн гэрээ байгуулан уг академийн залуучуудын багт үргэлжлүүлэн тоглох болсон. Тус улсын хөл бөмбөгийн III лигт тоглодог байсан тэрбээр II лигт “Agtival fc csakvar” багтай нэгджээ. Тус багийнхан Европа лигийн эрхийн төлөөх тоглолтод оролцож, тивийн том тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн туршлагатай. Тус академид Монголын 10 тамирчин суралцсанаас А.Дөлгөөн, Д.Тэмүүлэн, П.Ууганбаяр нар улсынхаа үндэсний шигшээ багт хөл тавьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)