Г.Батхүү агсаны нэрэмжит “Өндөр гэгээний хурд-2019” наадам болж байна

УИХ-ын гишүүн, Тод манлай уяач Гаваагийн Батхүү агсаны нэрэмжит “Өндөр гэгээний хурд-2019” наадам өнөөдөр болж байгаа аж. Уг наадмыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Харганатын хөндийд зохион байгуулж байна.

Тодруулбал, Зохион байгуулагчаар Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Янзага хул” ТББ, “Арвагар хээр морин  спорт уяачдын холбоо” хамтран ажиллаж байгаа гэнэ.

Тус наадамд Өвөрхангай аймгийн сумдын баяр наадамд эхний аравт хурдалсан морьдууд оролцох аж. Иймд азарга, их нас, соёолон гэсэн шигшмэл хурдан хүлгүүд уралдаж байгаагаараа онцлог аж.

Наадмын хөтөлбөр

08:00 Азарга гараанд гарна.

10:00 Хүчит бөхийн барилдааны 1-ийн даваа эхэлнэ.

11:40 “Өндөр гэгээний хурд- 2019” наадмын нээлтийн үйл ажиллагаа

12:00 Их нас гараанд гарах

12.20 Хүчит бөхийн барилдааны 2-ын даваа

12:30 Сурын харваа эхлэх

14:30 Соёолон гараанд гарах

15:00 Хүчит бөхийн барилдааны 3-ын даваа

16.30 Наадамд түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах

17:20 Хүчит бөхийн барилдааны үзүүр түрүү шалгаруулах барилдаан

17:50 Бөхийн барилдааны шагнал гардуулах

18:20 Дурсгалын зураг татуулах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)