Г.Ариунбаатар “Мариинский”-гаар овоглов

Г.Ариунбаатар “Мариинский” театрт дуулна. Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ оноос ОХУ-ын томоохон театруудын нэг “Мариинский”-д дуулахаар болжээ. Энэ тухайгаа тэрбээр “2019 онд ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт гарах нь. “Мариинский” театртай урт хугацааны гэрээ байгуулж, Санкт-Петербург хотод амьдрах боллоо. Энэ алдартай театраар овоглож, дэлхийн олон газарт уран бүтээлээ хүргэнэ” гэсэн. Ташрамд дурдахад, Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff singer of the world” уралдааны романсын төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэг болсон юм. Түүнчлэн өнгөрсөн онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласныг үзэгчид санаж буй биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)