Г.Амартүвшин: Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөх шаардлагагүй гэсэн ташаа ойлголтыг НЭН ДАРУЙ засна

Хөгжлийн банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус банкны Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "Би ажлаа аваад нэг сарын хугацаа өнгөрлөө. Тэгээд товч мэдээллийг өгье гэж бодлоо. Засгийн газраас намайг томилохдоо Хөгжлийн банкийг зөв голдиролд оруулах, зөв төслүүдийг санхүүжүүлэх үүрэг өгсөн. Би ажлаа хүлээж аваад Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэд Хөгжлийн банкийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Мөн би ажлаа авмагцаа Зээлийн багцын чанар дээр ажиллаж эхэлсэн. 

Ер нь Хөгжлийн банкны хөлийг тушиж буй гурван том асуудал бий.  Үүнд, 

  1. Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй том зээлүүд, тэдгээрийг хэрхэн төлүүлэх вэ, 
  2. Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага яаж өөрчлөгдөх вэ,
  3. Зээлийн багцын чанарыг хэрхэн сайжруулах вэ зэрэг асуудал багтаж байна.

2019 оны I улирлын байдлаар Хөгжлийн банкны санхүүгийн нөхцөл байдлыг тодруулбал,

  • Нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг
  • Зээлийн багц 2 их наяд 577 тэрбум төгрөг
  • Өөрийн хөрөнгө 1.138 их наяд төгрөг
  • Пассив 3.106 их наяд төгрөг байна.

Харин 

  • Нийт зээлийн үлдэгдэл 2.577 их наяд
  • Эрсдлийн санд 336 тэрбум төгрөг байгаа бол 
  • Чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

"Эрэл" банк 2015 оноос хойш зээлээ төлөөгүй учир Засгийн газартай хамтарсан ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байгаа. Хэрэв хамтарсан компани байгуулахгүй бол шүүхийн журмаар зээлийг эргэн төлүүлнэ.

"Мон лаа" компанитай шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулаад, эхний сарын төлбөрүүд нь хийгдээд явж байгаа. Энэ ондоо багтаан зээлийг бүрэн төлүүлнэ.

Хөтөл компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч, Хөгжлийн банкны барьцаа хөрөнгийг сайжруулахаар ажиллаж байна. Хэрэв энэ ажил удааширвал мөн шүүхийн шугамаар шийднэ.

Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөх шаардлагагүй гэсэн ташаа ойлголт нийгэмд бий болсон юм шиг байна. Үүнийг нэн даруй засах болно" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)