Гөрөөсний үхэлд авгалдай буруутай

Дэлхийд ховор ан амьтны тоонд ордог Флоридагийн гөрөөсийг хамгаалах аян өрнөж эхэллээ. Хойд Америкийн гөрөөс дундаа бие жижигтэйд тооцогддог энэ амьтан зөвхөн Флоридад амьдардаг гэдгээрээ алдартай. Өнгөрсөн оны тооллогоор ердөө 1000 гаруй гөрөөс бүртгэгдсэн бөгөөд саяхнаас нэгэн хачирхалтай гэмээр байдлаар олон тооны гөрөөс үхсэн байдалтай олдсон. Шинжээчид дүгнэлт хийгээд тэдний үхэлд ялааны авгалдай буруутай болохыг тогтоожээ. Зарим төрлийн ялааны авгалдай махчин байдаг. Тэд үхсэн амьтны сэг, муудсан хүнс зэргээр хооллодог юм.

Харин гөрөөст аюул учруулж буй шалтгаан нь тэднийг амьд байхад нь тархийг нь идэж, үхэлд хүргэж байгааг судлаачид тогтоосон байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш нийт 83 гөрөөс шалтгаангүй үхсэн байдалтай олдсон. Үүний 50 орчим нь 7-14 хоногийн дотор амиа алдсан аж.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)