Гүрвэл зооглодог цэцэг илрүүлэв

Канадын Онтарио мужийн Гуэлфийн их сургуулийн судлаачид дархан цаазат, үндэсний цэцрлэгт хүрээлэн “Алгонкин”-оос шинэ төрөл зүйлийн махчин ургамал илрүүлсэн байна. Ваар шиг хэлбэртэй, харьцангуй том хэмжээтэй тэрхүү ургамал юу таарснаа иддэггүй, саламандр хэмээх нэгэн зүйлийн гүрвэл л барьдаг. Ингэхдээ бас хөгшнийг нь зооглохгүй. Үүний шалтгааныг судалж байгаа гэнэ.

Эрдэмтдийн мэдээлснээр эл ургамал үндсээрээ дамжуулан орчиндоо эрдэс бодисоор баялаг “хоол” түгээдэг. Ингэхийн тулд өөрөөс нь ялгардаг өвөрмөц фермент болон хэт халуун зэрэг тодорхой хүчин зүйлээс болж амьтан иддэг болсон байх магадлалтай гэнэ. Түүхийн баримтуудад тус улсын судлаачид болон нутгийнхан ийм ургамал байдгийг XVIII зууны үеэс тэмдэглэж ирсэн ч орчин цагт бодитоор харсан хүн үгүй байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)