Гялгар уут дахин “гэмт хэрэг” үйлджээ

Америкийн Флорида мужийн Форт-Майерс-Бич хэмээх наран шарлагын газрын эрэг дээр хаягдсан далайн гахайн гэдэснээс том хэмжээний гялгар уут хоёр, хийлдэг бөмбөлгийн тасархай гарчээ. Эл амьтан аврал эрэн эрэгт гарч ирсэн гэж мэргэжилтнүүд үзэж буй бөгөөд харамсалтай нь, ходоод нь гаднын биетээс болж маш их шархалсан, цус алдсан учраас унтуулахаас аргагүйд хүрсэн байна. 

“Хүн төрөлхтний тарьсан балаг далайн амьтдыг амьдрах нөхцөлгүй болгож байгаагийн бас нэгэн жишээ энэ байлаа. Бид хуванцар хэрэглээгээ даруй халахгүй бол дэлхий сөнөхөд ойрхон байна” гэж тус муж улсын Байгаль орчны газрын сайтад мэдээлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)