Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд шаардагдах хөрөнгийг сайдын багцаас гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байранд байрлуулах, нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулахад шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргахаар болов. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай гэсэн бүртгэл гарсан байна. Үүний 270 нь орон нутгийн, 1105 нь нийслэлийн харьяалалтай бөгөөд 1083 нь эрэгтэй, 276 нь эмэгтэй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)