Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан зул өргөнө

Өнөөдөр Oлон Улсын гэр бүлийн өдөр. Анх НҮБ-ын ерөнхий Ассамлей 1994 оноос эхлэн энэ өдрийг гэр бүлийн баяр болгох тогтоол баталсан байна. Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-аас зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэд олон түмний анхаарлыг хандуулахыг зорьжээ. Гэр бүлийн өдрийг тэмдэглэхдээ жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил "Эрүүл Зөв Монгол" ТББ-аас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг уриан дор тэмдэглэж буй бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан зул өргөх юм байна. Арга хэмжээ Ялалтын талбайд өнөөдөр 20.00 цагаас болох гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)