Гэр бүлийн гишүүдийг буудан хөнөөлөө

Хөвсгөл аймгийн Жаргалант сумд буун дуу гарав. Өнгөрсөн тавдугаар сард цэргээс халагдаж ирсэн 23 настай У.Бямбасүрэн гэгч малын бэлчээр, өвөлжөө, газрын маргаанаас үүдэн эхнэр, нөхөр болох Б, М нарыг буудаж хөнөөжээ. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрынхан хэргийг шалгаж эхэлсэн байна. У.Бямбасүрэн хэргийн газраас зугтан, ой модтой ууланд бүгсэн гэнэ. Тухайн уул Архангай аймагтай хил залгаа оршдог аж. Тиймээс зугтаж яваа буутай этгээдийг саатуулахаар Архангай болон Хөвсгөл аймгийн цагдаагийнхан уулын эргэн тойрныг самнан, бусад газраар эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.

Бэлтгэсэн: Д.Тэлмэн 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)