“Гэрэл” уран бүтээлийн үзэсгэлэн Даржаагийн Алтанцэцэгийн ертөнц

Сэтгүүлч, орчуулагч, багш, гадаад харилцаа, байгаль орчин, агаар мандал, улстөр, нийгэм гэх мэт маш баялаг ертөнцтэй тэрээр өөрийн хүсэл сонирхол, мөрөөдлөөр хөглөгдөн бийр будаг нийлүүлээд удаагүй ч “БИДНИЙ ӨНГӨ” хамтарсан үзэсгэлэнд оролцож уран бүтээлийн онцлог, ур чадвараа хөгжүүлж явсан түүхтэй.

Харин энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээрээ дамжуулан өөрийн шинэ ертөнцийг дэлгэж улам ихийг хийж бүтээх эрмэлзэл дүүрэн, урлагт чармайж амьдралаа шинэчилж явна. Үзэсгэлэнд аавынхаа дуулах дуртай “Буурал аав” дуунаас сэдэвлэн Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвс ургамал, цэцэг навчнаас гадна их хотын амьдрал залуусын үерхэл зэргийг өөрийн мэдрэмж, өнгө будгаар дүрслэн харуулжээ.

Түүний хүсэл мөрөөдөл нь ээждээ зориулсан энэхүү үзэсгэлэнгээр анхны биелэлээ олж нийтийн хүртээл болж байна.

Үзэсгэлэн Bleu mon төвийн Norphei Art галлерэйд 2018 оны 11 сарын 28-наас 12 сарын 02-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)