Гэрийн агаар чийгшүүлэгч “төхөөрөмж”

Орон сууцны халаалт өдий үед буюу гадаа урь орж ирэхтэй зэрэгцэн “илүү” халдаг. Өвөл хөлдөөх шахчихаад, хавар болохоор “болгох” нь уу гэлтэй болдог нь мэдээж агаарын температуртай холбоотой. Ингэснээр гэрийн агаар хэт хуурайшиж, хоолой ам хатахад хүргэдэг шүү дээ. Хэрэв тийм бол та дээрх зургийн дагуу халаагуур буюу бидний хэлж заншсанаар паарандаа ийм чийгшүүлэгч “төхөөрөмж” тавиарай. Ундаа, усны хуванцар савны бөөр хэсэгт “цонх” гаргаад, ус хийнэ. Түүнийгээ уяагаар халаагуурын хоолойд өлгөнө. Урт даавуу, эсвэл самбайг ч мөн адил зурагт заасны дагуу ороогоод, нэг хэсгийг нь савтай усанд дүрэгдэж байхаар тооцоорой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)