Гэнэтийн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг aнхааруулж байна

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар үргэлжилсэн усархаг бороотой. Төвийн болон зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, говь талын нутгаар халах төлөвтэй байна. Иймд наршилт, гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас aнхааруулж байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 14-НИЙ 08:00- 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, 28-30 градус дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, говийн бүсийн баруун хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 15-НААС 07 ДУГААР САРЫН 19-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:  

15-17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)