Гэмт хэрэг өмнөх оныхоос 13 хувиар буурчээ

Улсын хэмжээгээр 2019 онд нийт 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 13.0 хувиар буурчээ. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2019 онд 146 болж, өмнөх оныхоос 13.6 хувиар буурсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2019 оны 12 дугаар сард 3608 болж, өмнөх оны мөн үеэс 459 буюу 11.3 хувиар буурчээ.

Гэмт хэрэг өмнөх оныхоос буурахад өмчлөх эрхийн эсрэг 4127, хулгай 4456, дээрэм 629, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 869, залилан 684, хүний амьд явах эрхийн эсрэг 78, үндэсний аюулгүй байдлын эсрэг 70-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Малын хулгай өмнөх оныхоос 713, хүрээлэн байгаа орчны эсрэг 123, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 58, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 104 -өөр тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 онд 162.3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 43.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос учирсан хохирол 31.0 тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 11.3 тэрбум төгрөгөөр өсчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)