Гэмт хэрэг, зөрчил өмнөх цагаан саруудтай харьцуулахад багасжээ

Жил жилийн сар шинийн баярын өдрүүдэд архидан согтуурах явдал нэмэгдэж, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад их ирдэг. Тэгвэл энэ жилийн Сар шинийн баярын энэ өдрүүдэд ирж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага өмнөх Цагаан саруудтай харьцуулахад буурсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр цахим хуудсандаа "Цагаан сарын баярын энэ өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага өмнөх онуудаас бага ирж, архи дарс хэтрүүлэн хэрэглэх явдал харьцангуй багасжээ" хэмээн нийтлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)