Гэмт хэргийн гаралт 11.4 хувиар буурчээ

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 3.869 буюу 11.4 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 4.633 буюу 19.4 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний 11 сарын байдлаар 555,728 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт гэмт хэрэг нь 17.585, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7.687 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16.3 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.3 хувиар тус тус буурчээ. Дээрх хоёр бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.2 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 43.1 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7 нэгжээр өссөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)