Гэмтлийн эмнэлэг нисдэг тэргээр онцгой байдлын үед түргэн тусламж үзүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийсэн. Энэхүү ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийж тохижуулсан билээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайн тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэрэг туршилтын буултаа амжилттай хийлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)