Гэмтлийн зэрэг тогтооход төлбөр авах нь зөв гэж үзлээ

“Хүчирхийллийн эсрэг төв” төрийн бус байгууллагынхан бэлгийн гэмт хэрэгт өртөгсдийн болон гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг үнэ төлбөргүй болгохоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн тавдугаар сард нэхэмжлэл гаргасан юм. Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтыг 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн, Эрүүл мэндийн, Сангийн сайд хамтран баталсан байдаг. Уг төвөөс Шүүхийн шинжилгээний төлбөр төлөх журамд өөрчлөлт оруулахыг хүсэж ХЗДХЯ-нд удаа дараа хандсан ч тодорхой хариу өгөөгүй учраас шүүхэд ханджээ. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, бэлгийн үзлэгийн 10 000, гэмтлийн зэрэг тогтооход 8000 төгрөг авах нь үндэслэлгүй гэж дүгнэсэн ч шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэн хариуцагч яамдын төлөөлөл Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Үүний дагуу тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нар уг гомдлыг хянан хэлэлцэв. Ингээд бэлгийн үзлэгийн 10 000 төгрөгийг авахгүй байх заалтыг хэвээр үлдээж, гэмтлийн зэрэг тогтоолгохдоо 8000 төгрөг төлөх нь үндэслэлтэй гэж үзэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)