“Гэгээн Муза” наадмыг 4 сараар хойшлуулжээ

Монголын театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-2020” наадам 5 дугаар сард болох байсан ч "COVID-19"-ийн халдварын цар тахлын улмаас хойшлуулжээ. Зохион байгуулагчид 4 сарын дараа буюу 9 дүгээр сард наадмаа хийх тов гаргаад байгаа юм. 

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадмыг 2003 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд эхэндээ Олон улсын театрын өдрөөр болдог байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг 2 жилд нэг удаа болгон өөрчилж, 5 дугаар сард хийдэг болсон юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)