Г.Уянга ”Шударга ёс эвсэл”-ийг орхилоо

УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн сарын 21-нд Шударга ёс эвслээс гарч буйгаа МҮАН-ын дарга М.Энхсайханд мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд "УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” -ийн бүлгээс “Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга нар 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарсанаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн тул УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан болохыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12-т заасны дагуу үүгээр мэдэгдэж байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга нараас бүлэгтээ ирүүлсэн албан бичгийг хавсаргав. Бүлгийн дарга Н.Батцэрэг” хэмээн УИХ-ын чуулганы үеэр зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)