Г.Уянга суултаа цуглаан болгоно

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Сүхбаатарын талбай дахь суултынхаа талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн найман жилийн ажилд дүн тавих, түүнийг огцруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсэг цуглуулах суулт найм дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор таван мянга гаруй иргэн намайг дэмжиж, саналаа хэлж, гарын үсэг зурлаа.

Энэ тэмцэлд “Дархан Монгол” нэгдэл, АТОЗ, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн нэгдсэн. Ирэх лхагва гаригт (маргааш) Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцрохыг шаардсан нэгдсэн суулт, цуглаан хийнэ” гэв.

Г.Уянга энэ сарын 1-нээс Сүхбаатарын талбайд сууж эхэлсэн бөгөөд арав хоногт 4000 хүн өөрийг нь дэмжвэл суултаа тэмцэл болгон үргэлжлүүлнэ хэмээж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)