Гутлын жагсаал эхэллээ

Чингисийн талбайд гутлын жагсаал болж байна. 21 аймаг, есөн дүүргийн иргэд өөрсдийн гутлаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж буй. Тухайлбал, “Боловсролын салбараа дэмжье”, “Малчдынхаа ирээдүйн төлөө байгалиа хамгаалъя”, “Залууст хөдөлмөрлөх боломж олго”, “Цэцэрлэгийн багш нарт анхаарлаа хандуул” зэрэг лоозонгуудыг гутал тус бүр дээр байршуулжээ.

Зохион байгуулагчид тус жагсаалын талаар “Төрийн эрх мэдэлтнүүдэд үгээ хэлэх хүсэлтэй олон хүн бий. Тиймээс бид тэдний цаг, завыг хэмнэх үүднээс гутлын жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалд оролцох хүсэлтэй хүн гутлаа авчирахад л болно” гэв.  

Мөн 11.30 цагаас үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хүний эрх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлсэн “100 хар үйл явдал”-ыг зарлах юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)