Гурван хогийн цэгт 2169 тн хог хаягдлыг устгалд оруулжээ

Төвлөрсөн 3 хогийн цэг, хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 17 ААНБ-ын хог хаягдлын тээвэрлэлтэд НМХГ-аас шалгалт хийжээ.

Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1688 тн хог хаягдал хүлээн авч 2169 тн хаягдлыг булж устгасан байна.

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан нийт 58 зөрчил илэрч, тээвэрлэлтийн компаниудад мэдэгдэж, газар дээр нь 45 зөрчил буюу 77%-ийг арилгуулсан байна.

Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилчдын биеийн халууныг өдөр бүр шалгаж бүртгэл хөтөлж хэвшсэн ба сэжигтэй тохиолдол илрэхэд тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна. Мөн нэг удаагийн хамгаалах хувцас, бээлий, маскаар ханган ажиллаж байгаа боловч Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сонгинохайрхан тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэр үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нэг удаагийн хамгаалах хувцасны нөөц багатай байна гэж НМХГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)