Гурван настай охин руу дайрч гэмтээсэн аварга гахайн эзнийг нэг жил хорино

АНУ-ын Алабама мужид "Booger" нэртэй тэжээмэл гахай гурван настай охин руу дайрч гэмтээсэн учир 21 настай эзнийг нь нэг жил хорьж магадгүй гэнэ. Энэ гахай 158 кг жинтэй бөгөөд гадаа ахтайгаа хамт тоглож байсан охин руу дайрч, ноцтой гэмтэл учруулсан байна. Тэгвэл тус мужийн хуулийн дагуу тэжээвэр амьтнаа зүй зохистой байлгаагүй, бусдад хохирол учруулсан тул 21 настай Томас Брауныг нэг жил хорих ялаар шийтгэж магадгүй байдал үүсчээ.

Гахайны дайралтад өртсөн охины гар маш хүнд гэмтсэн учир орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж эхэлжээ. Хууль хяналтын байгууллагынхан харгис гахайн үйлдлийг эхний удаагийнх биш гэж мэдээлсэн бөгөөд энэ амьтныг сул явж байгааг хөршүүд нь цагдаагийнханд нэг бус удаа мэдэгдэж байжээ.

Танхай гахайны эзэн Браун 6000 "ногоон"-ы барьцаа төлж, шоронгоос түр суллагдсан. Гэхдээ шүүхээс сэжигтний эзэнд нэг жил хорих ял оноож магадгүй аж.

Одоогоор "Booger"-ийн хувь заяаг хэрхэхээ хууль хяналтынхан мэдэхгүй байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)