Гурвантэс суманд дахин нэг уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

“Тост, Тосон бумбы”ын нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг орших энэхүү уурхайд  нутгийн иргэд болон уурхайн ажилчдын хооронд маргаан үүсэж, эмх замбараагүй байдал үүссэн байна. Энэ үеэр 15 иргэн хүнд, хөнгөн хэл­бэрээр гэмтэж бэртжээ. Иймд дахин эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэн сумын Засаг дарга захирамжаар түр хугацаанд уурхайг зогсоожээ. Мөн уурхай нь улаан чулууны орд бөгөөд анх уурхайн лиценз авахдаа багийн ИНХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна хэмээн нутгийн иргэд үйл ажиллагааг нь зогсоох шаардлага удаа дарааллан тавьж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)