Гурав дахь хавдраа эмчлүүлж буй бүсгүйд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 10 сая төгрөг хандивлажээ

Гурав дахь хорт хавдраа эмчлүүлж буй Б.Мөнхтуяа бүсгүйд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар түүнийг эргэж, эмчилгээнд зарцуулаарай гэж 10 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. 

Тэрбээр өөрийн гаргасан “Шидэт хуудас” номын орлого болон сайхан сэтгэлт монголчуудынхаа хандиваар цугласан мөнгөөр БНСУ-д эмчилгээгээ эхлүүлээд буй юм. 

Б.Мөнхтуяа өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшлийн “Оргил” худалдааны төвд ажиллаж байсан бөгөөд захирал нь гэнэт орж ирсэн тухай цахим хуудаснаа бичсэн байв.

Мөн Б.Мөнхтуяа бүсгүй 2019 оны 12-р сард олон жил хүсэж мөрөөдсөн хүүхдийн номоо хэвлүүлсэн аж. Та бүхэн 88018046 99800668 88024457 дугаарын утсаар холбогдон номын захиалгаа өгөх боломжтой.  

ХАНДИВЫН ДАНС: 5133099922 ХААН банк-Б.Мөнхчимэг /төрсөн дүү/


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)