Гунигт олимпийн аварга

Гимнастикийн модон морины төрөлд олимпын аварга болсон Хойд Солонгосын тамирчин Ри Се Вонг медалиа гардан авсныхаа дараа сэтгүүлчдэд "Миний ялалтад манай удирдагчид сэтгэл хангалуун байгаа тул их баяртай байна" гэж ярьжээ.

Энэ бол Хойд Солонгосын тамирчдын үнэн дүр төрх. Ри зуны олимпоос гимнастикийн төрлөөр алтан медаль авсан улсынхаа гурав дахь тамирчин болсон юм. Дэлхийн хошой аварга солонгос эр ОХУ-ын Денис Албязин, Японы Кензо Ширай нарыг ялж, энэ наадмаас алтан медаль авсан. 

Шинэхэн олимпийн аварга медалиа гардан авсныхаа дараа ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлээгүй нь цахим ертөнцөд дуулиан тарих болов. Зарим хүмүүс түүнийг эх орондоо буцахаас айж байна хэмээн ярьж, бичих болжээ.

Сонирхуулахад, Риогийн олимпод оролцож буй тамирчдад Самсунг компани шинэ загварын "Samsung Galaxy 7" гар утас бэлэглэсэн. Тэгвэл Хойд Солонгосын үндэсний шигшээ баг энэ бэлгийг авахаас татгалзсан юм. 

Мөн олимпод оролцож буй тамирчид зөвшөөрөлгүй аялах, бусад тамирчидтай хамт явахыг хориглосон байдаг аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)