Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалсан хэрэг гарав

Өчигдөр өдрийн цагаар Сонгинохайрхан дүүрэгт Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ нэгэн иргэнтэй маргалдаж улмаар архины шилний хагархайгаар хүзүү тус газар нь зүсжээ.

Үүний дараа гэмт хэрэгтэн гэртээ орж хутга аван гарч ирж гудамжинд явж байсан дөрвөн хүнийг шалтгаангүйгээр хутгалж, амь насыг нь хохироохыг завдав. 

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгтэнг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)