Гуанжоу хотын нисэх буудалд зорчигчдын ГАР УТСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХ НЬ

Гадаадын иргэд зорчих зорилгоо үнэн мэдүүлсэн, эсэхийг Хятадын Гуанжоу хотын олон улсын нисэх буудалд шалгана. Тус улсын эрх баригчдын гаргасан шийдвэрээс үзвэл нисэх буудлын ажилтнууд сонгосон зорчигчийнхоо гар утсан дахь дүрс бичлэг, гэрэл зураг, “Wechat”, “WhatsApp”, “Viber” зэрэг нийгмийн сүлжээн дэх зурвасуудыг шалгах гэнэ. Хэрэв сэжигтэй мэдээлэл илэрвэл тухайн зорчигчийг тус улсад нэвтрүүлэхгүй. Ийм зөрчилтэй хүнийг тусгаарлаж, Консулын ажилтан болон иргэний агаарын тээврийн компанийн төлөөлөгчтэй уулзуулахгүй гэнэ. Түүнийг нэг удаа хооллоод, хамгийн ойрын нислэгээр эх оронд нь буцаах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)