ГССҮТ шинэ технологи нэвтрүүлжээ

ГССҮТ

ГССҮТ-ийн Яс Үений 3 дугаар тасаг Үений мэс заслын ARTHREX брендийн шинэ дурангийн аппаратыг нэвтрүүллээ. Тус технологийг нэвтрүүлснээр улсын болон хувийн эмнэлэг, орон нутгийн эмнэлгийн эмч нар үений дурангийн мэс заслын орчин үеийн эмчилгээний арга технологийг интернеттэй орчинд хаанаас ч үзэж, суралцах боломжтой боллоо.

Энэ удаад ГССҮТөвийн эмч нар мөрний үе болон өвдөгний үений дурангийн мэс засал хийж хагалгааны өрөөнөөс сургалтын өрөөрүү шууд дамжуулан ГССҮТ, УНТЭ, УХТЭ, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, ТТАХЭ, Цэргийн төв эмнэлэг, УБ Сонгдо эмнэлэг, Гранд Мед эмнэлэг, МВС эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлгийн эмч нарт хүргэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)