ГССҮТ цээжний хөндийн зарим мэс заслыг дурангаар хийдэг болов

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийнхан цээжний хөндийн зарим мэс заслыг дурангаар хийж эхэллээ. Өмнө нь энэ төрлийн хагалгааг хийхдээ биеийн хэсгийг том хэмжээтэй зүсдэг байж. Тэгвэл өдгөө дурангийн арга нэвтрүүлснээр өвчтөнд хөнөөл, зовиур багатай, цээжний хөндийг жижиг хэмжээтэй зүсэж нээн, гэмтсэн эд, эрхтнийг нөхөн сэргээх боломж бүрджээ. Мөн үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар түргэн сэргэдгээрээ давуу талтай гэнэ. Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч М.Гантулга, зөвлөх Ц.Цэнд-Очир, П.Баярсайхан, Ц.Батбаяр тэргүүтэй эмч нарын баг энэхүү нарийн төвөгтэй хагалгааг нутагшуулахын тулд БНСУ, Тайваньд мэргэжил дээшлүүлсэн байна.

Ташрамд дурдахад, тус төвийнхөн Канад Улсын Макгиллийн их сургуулийн Эрүүл мэндийн төвтэй гэмтлийн мэс заслын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Үүний хүрээнд эмч нарыг харилцан туршлага солилцох, сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулах, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд хамтрахаар тохиролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)