ГССҮТ-ийн компьютерт томографийн аппарат эвдрээд 14 хонож байна

Аливаа гэмтлийн үед гавал тархины болон биеийн бүх л хэсгийн ясны хугарал, цууралт, мултрал, тархин дахь цус хуралтыг оношлох чухал ач холбогдолтой, ГССҮТ-ийн компьютерт томографийн аппарат эвдрээд хоёр долоо хоножээ. Уг аппаратаар шинжилгээ хийлгэх шаардлагатай иргэд халааснаасаа мөнгө гарган, хувийн эмнэлэг бараадаж байгаа гэнэ.

Энэ талаар тус төвийн дарга Т.Мөнхсайханаас тодруулахад “Аппаратны засвар үйлчилгээг нэгэн компанитай жилийн гэрээ байгуулж, хариуцуулсан. Тэд засаж байгаа. Зураг авахуулах нэн шаардлагатай хүмүүсийг хувийн эмнэлэг рүү явуулж байна. Уг аппаратыг 10 жилийн хугацаанд 24 цагийн турш тасралтгүй ажиллуулж, хоногт 70-80 хүнд шинжилгээ хийдэг байсан учраас ачааллаа дийлэлгүй эвдэрсэн. Ийм аппарат нэг сая ам.долларын үнэтэй учраас улсын цөөхөн эмнэлэгт л бий. Уг нь хоёр аппараттай болчихвол нэгэнд нь асуудал гарсан ч иргэдийг чирэгдүүлэхгүй. Өмнө нь гэрээт засварчингүй байхад эвдрээд хэдэн сар ажиллуулж чаддаггүй байв” гэж ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)