ГССҮТ-д осол, гэмтлээр 380 хүн үйлчлүүлсэн байна

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2016 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах, вакцин болон хүүхдийн эмчээс зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.10.08-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2062 дуудлага ирснээс 550 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1131 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3209 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс Хөдөө орон нутгаас 332, яаралтай тусламжийн тасагт 983, эрчимт эмчилгээний тасагт 172 хүн эмчлүүлж байна. ЭХЭМҮТ-д 48 эх амаржиж, ГССҮТ-д осол, гэмтлээр 380 хүн үйлчлүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)